Хүрсэн үр дүн

Хүрсэн үр дүн

- Нутгийн иргэдийн дунд явуулсан идэвхтэй ухуулга сурталчилгаа, хамтын ажиллагаа, харилцан туслалцааны үр дүнд орчны бүсийн иргэд Хустайн байгалийн цогцолборт газрыг байгуулах болсон үндэслэл, шаардлага, үйл ажиллагааны утга агуулгыг ойлгон харилцаа зөөлөрсөн,

- ХБЦГ-ын нийт ажилчдын 70 орчим хувийг Аргалант, Алтанбулаг, Баянхангай сумдын нутгийн иргэд эзэлдэг нь ажлын байраар хангаж буй үйл явдал юм,

- Анх Хустайд тахь буусны дарааханаас нутгийн иргэдэд үйл ажиллагаагаа ухуулан таниулах, харилцан туслалцах үүднээс “Тахийн түргэн тусламж” үзүүлж эхэлснээс өнөөг хүртэл гурван сумын иргэн, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад 585,401,874 төгрөгийн буцалтгүй тусламж, 2,581,748,000 төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож иргэдийн амьжиргааг дэмжсээр иржээ,

- Нутгийн иргэдэд түшиглсэн байгаль хамгааллын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх үүднээс орчны бүсийн айл өрхийг бүлэг, нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулж, нутгийн иргэдэд түшиглсэн аялал жуулчлал хөгжүүлэх, хүлэмжийн нарийн ногоо болон хүнсний ногоо тариалах, газар тариалан эрхлэх, эсгий, эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх 40 орчим бүлэг байгуулжээ,