Жуулчны бааз

Жуулчны бааз

  • - 2 цэцэгний зэрэглэлтэй, жилийн туршид ажилладаг, өдөрт зундаа 100 хүн, өвөлдөө 50 хүн хүлээн авах хүчин чадалтай;
  • - 2-4 ортой, дотроо нооль, душ бүхий 2, нооль, душгүй 2, нийт 4 өрөө, 2-4 ортой 35 гэртэй;
  • - Жуулчдад хангалттай хүрэлцэхүйц боловсон нооль, душ, халуун устай

  • - Зундаа 100, өвөлдөө 40 хүн багтаах хоолны танхим бүхий ресторантай;
  • - Халуун хоол, хүйтэн шар айраг шимэн тухлан суух хоёр тусдаа задгай террас, пабтай;

  • - Монгол, Англи хэлээр боловсруулсан өргөн хэмжээний нарийвчилсан мэдээ бүхий мэдээллийн төвтэй;

  • - Дотоодын үйлдвэрлэгчид, нутгийн иргэдээс ирсэн үйлдвэрийн болон гар урлалын бүтээгдэхүүн бүхий бэлэг дурсгалын дэлгүүртэй;

  • - Хустайн танилцуулгын богино хэмжээний кино үзэх, ардын урлагийн тоглолт хийх, судлаачдын илтгэл тавих хурлын заалтай;
  • - Нарны халаалттай том, жижиг хоёр танхимд байгууллага, улс, олон улсын хурал, семинар, уулзалт, зөвлөгөөн зохион байгуулдаг;

  • - Зөвхөн зундаа ажилладаг “Мойлт” бааз нь уулсын дунд байршилтай, тог цахилгаан үгүй, нам жим тул жуулчид ихэд сонирхдог;

  • - Хүсвэл захиалгаар мэргэжлийн ургамал, амьтан судлаачдаар илтгэл тавиулж, хөтөч хийлгэж болно;
  • - Өвөлдөө 6 машин багтах дулаан гражтай;