Анхаарах ёстой зүйлс

Анхаарах ёстой зүйлс

  • - Хамгаалалттай газарт нугачаа бүхий шороон замаар зорчих тул машиний хүчин чадалд анхаарах;
  • - Аяллын зорилгоос шалтгаалан замын урт төлөвлөгдөх тул шатахуун зарцуулалтад анхаарах;.
  • - Хөрсний элэгдэл, эвдрэл, амьтны зан төрхөд гарах сөрөг нөлөөлөлөөс сэргийлж, замын хөдөлгөөнийг цэгцлэх зорилгоор зөвхөн тэгш тоотой цагуудад хамгаалалттай газарт нэвтрүүлж буй тул үүнийг сайтар анхаарах, тохируулах, жуулчиддаа танилцуулах;
  • - Монгол улс нь хойд өргөрөгийн 400-т байршилтай, эх газрын эрс тэс уур амьсгалтай тул амьтдын харагдац нь улирал, сар, өдөр, цагаар ялгаатай. Тиймээс амьтан харахыг зорьж буй бол улирал, сар, өдөр, цагаа сайтар тооцоолох. Тухайлбал, зунаас бусад улиралд амьтад аль ч цагт харагддаг бол зундаа үр төлөө бойжуулж буй сэрэмжит амьтад зөвхөн өглөө, оройдоо л уулсын хормойгоод усандаа буудаг. Гэхдээ хэдийгээр үзэгдэц ховордох хэдий ч, өдрийн цагаар уулсын орой, хад асгаар алсаас ч гэсэн харагддаг. Тиймээс амьтны хүрээлэн үзэхээр ирж буй мэт хүлээлт үүсгэж болдоггүй;
  • - Хувь хүмүүс тодорхой нөхцөл байдлаас үүдэн ирж чадахгүйд хүрсэн, төлөвлөгөө өөрчлөгдсөн бол заавал утсаар мэдэгдэнэ;
  • - Аялал жуулчлалын компаниуд захиалгад өөрчлөлт гарсан, цуцалсан тохиолдолд заавал урьдчилан мэдэгдэнэ, мэдэгдэлгүйгээр хүлээлгэ үүсгэвэл тодорхой хувийн торгууль төлнө;
  • - Гадаад, дотоод зорчигчийн тасалбар, санамж дээр хамгаалалттай газар аяллын үед хориглох зүйлсийн жагсаалт бий бөгөөд үүнийг өөрөө болоод жуулчиддаа танилцуулах, дагаж мөрдөх үүрэгтэй;
  • - Хамгаалалттай газарт зорчиж буй үед тодорхой нөхцөл, шалтгаанаар байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагчид шаардлага тавьж болох бөгөөд түүнийг биелүүлэх үүрэгтэй;

Хориглох зүйлс

  • - Зөвшөөрөлгүй нэвтрэх;
  • - Бүдэг замаар, эсхүл замгүй газраар зорчих, шинэ зам гаргах;
  • - Тахь, бусад зэрлэг амьтдад 300 метрээс дотогш ойртох, үргээх, хашгирах;
  • - Отоглох, буудаллах, цайлах, гал түлэх, хоол хийх;
  • - Ан амьтан агнах, барих, үргээх, үүр, ноохойд ойртох;
  • - Галт зэвсэг болон ангийн хэрэгсэл авч явах;
  • - 40 км/цагаас илүү хурд хэтрүүлэх;
  • - Хог хаях;
  • - Дээрх зүйлсийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар 300 мянгаас 5 сая хүртэлх төгрөгийн торгуультай.