Байршил

Байршил

      ХБЦГ, “Хустай” жуулчны бааз нь Төв аймгийн Аргалант сумын II багийн нутаг дэвсгэрт байдаг. Улаанбаатар хотоос баруун аймаг чиглэсэн төв замаар 82 км явж, “Хустай” баазын танилцуулгын самбар хүрээд цахилгааны модон шон дагасан шороон замаар чанх урагш салж, 13 км яваад хүрдэг.

- Төв замаас “Хустай” жуулчны бааз хүрэх шороон зам нь бартаа багатай ч ихээхэн дэржигнүүртэй;

- Өвөл цастай, хавар шар усны үертэй, зун усархаг борооны дараа жижиг болон мостгүй машин ирэхэд ихээхэн хүндрэлтэй;

- Замд дайрч өнгөрөх элсэрхэг замаар болгоомжтой явахгүй бол суух аюултай;

- Төв замаас “Хустай” жуулчны баазад хүрэх зам гайгүй хэдий ч, харахыг зорьж буй амьтан, түүх соёлын дурсгалт зүйлс нь баазаасаа урагш байршилтай, урт болон богинийн хоёр маршрутаар аялахад ирж, очих хоёр талдаа нийлээд 30-100 км-т багтдаг тул машины хүчин чадал, шатахуунаа тооцох хэрэгтэй;

-“Хустай” жуулчны баазаас урагш хамгаалалттай газраар зорчих зам нь багагүй нугачаатай тул том оврын автобус явах боломжгүй, энэ тохиолдолд та захиалгын менежертэй урьдчилан тохиролцож, хамгаалалттай газарт нэвтрэх хөлсний машиний захиалга өгч болно;

- Мосттой, дунд болон том оврын жийп жилийн аль ч улиралд саадгүй зорчдог.