Танилцуулга

Танилцуулга

    Нэгэнт бүрэлдэн тогтсон байгалийн тогтоц, ландшафт, экосистем, бүлгэмдэлээс хэсэгчлэн хамгаалдаг тул тухайн хамгаалалттай газар нутгийн байгалийн хөгжил хөдөлгөөнд хил залгаа газар нутгийн хувьсал өөрчлөлт, газар ашиглалтын элдэв хэлбэр, хүний үйл ажиллагаа шууд нөлөөлж байдаг. Тиймээс эдгээр шууд болон дам, бодтой болон болзошгүй сөрөг нөлөөллийг багасгах, арилгах, урьдчилан сэргийлэх, хамгаалалттай газар нутгийн эргэн тойрны иргэдийг байгаль хамгаалалд идэвхтэй оролцуулах, байгаль хамгаалалд талуудын оролцоог хангах, хандлага, сэтгэлгээг өөрчлөн хамтран ажиллах зорилгоор орчны бүсийн хилийн дэсийг тогтоож үйл ажиллагааг төлөвлөдөг. ХБЦГ-ийн орчны бүсийг Монгол улсын ТХГН-ийн орчны бүсийн тухай хуулийн дагуу ХБЦГ-ын хамгаалалтын захиргаа, Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын ЗДТГ-тай хамтран орчны бүсийн зааг тогтоох санал боловсруулан сумдын ИТХ-аар хэлэлцүүлэн Байгаль орчны сайдад уламжлан, сайдын 2001 оны 261 тоот тушаалаар тогтоосон билээ.

     Зорилго:

    Нутгийн иргэдэд түшиглсэн байгаль хамгааллын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, байгаль хамгаалалд талуудын оролцоог хангах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх замаар байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг арилгах, хандлага, сэтгэлгээг өөрчлөн хамтран ажиллах, хамгаалалттай газар нутагт хүний зүгээс үзүүлж буй сөрөг нөлөөллийг төлөвшсөн иргэдийн идэвхтэй оролцоотойгоор бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэхэд энэхүү албаны үндсэн зорилго оршино.