Бүтэц, зохион байгуулалт

Бүтэц, зохион байгуулалт

       ХБЦГ нь бүтэц, зохион байгуулалтын хувьд өөртөө орчны бүсийн албатай. Энд хариуцсан менежер 1, Аргалант, Алтанбулаг, Баянхангай сумдыг хариуцан ажиллах тус бүр 1 ажилтан, нийт 4 орон тоотой.

     Үүнээс гадна ХБЦГ-ын орчны бүс дэх бүхий л үйл ажиллагааг зохион байгуулах, төлөвлөх, удирдан чиглүүлэх, дүгнэх, хэлэлцэх үүрэг бүхий Орчны бүсийн нэгдсэн зөвлөлтэй. Энэхүү нэгдсэн зөвлөл нь орчны бүсийн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэн дүгнэж, эцэслэн шийдэхийн дээр, дараа дараачийн тулгамдсан асуудлыг эрэмблэн үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөдөг. Орчны бүсийн Аргалант, Алтанбулаг, Баянхангай сумдын малчид, иргэд, бүлэг нөхөрлөл, нутгийн өөрөө удирдах байгууллага, Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны төлөөллөөс бүрдсэн 25 гишүүнтэй.

      Орчны бүсийн зөвлөл / сумын түвшинд:

  • - Сумдын ИТХТ-ийн дарга – 1 хүн
  • - Засаг дарга – 1 хүн
  • - Малчид –  5 хүн
  • - Хамгаалалтын захиргаа - 2 хүн

     Орчны бүсийг нэгдсэн бодлого, чиглэлтэйгээр хөгжүүлэх, сумд дахь орчны бүсийн зөвлөлийн ажлыг уялдуулах зорилгоор гурван сумын ИТХ-ийн дарга, засаг дарга, малчид, хамгаалалтын захиргааны төлөөлөгчдийг оролцуулсан орон тооны бус ОБНЗ-ийг ажиллуулах нь зүйтэй гэж үзэн байгуулж ажиллуулж байна.

     Орчны бүсийн нэгдсэн зөвлөл:

  • - Сумын ИТХТэргүүлэгчдийн дарга – 3 хүн
  • - Сумдын Засаг дарга – 3 хүн
  • - Малчид – 15 хүн
  • - Хамгаалалтын захиргаа – 4 хүн

     ХБЦГ-ийн орчны бүсийн гол бодлого нь тухайн бүсэд амьдарч буй малчид иргэдийн амьжиргаа, байгаль хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр олон тооны сургалт явуулан түүний дагуу буцалтгүй тусламж, хөнгөлттэй зээл, техник тоног төхөөрөмжөөр хангаснаар тэдний бэлчээрийн мал аж ахуйгаас өөр нэмэлт орлогын эх үүсвэрүүдийг нэмэгдүүлж, тэдгээрийг байгаль хамгаалах ажилд татан оролцуулах явдал юм. Үүний ч үр дүн гарж байгаа нь сүүлийн 5 жилд тус орчны бүсийн 4 бүлэг улсын тэргүүний малчдын бүлгээр шалгарснаас анзаарагдаж байна.