Hustai National Park

Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын нутгийн заагт орших Хустайн нуруу нь ургамал газар зүйн мужлалаар Монгол дагуурын дүүрэгт, экологи газар зүйн мужлалаар хангайн уулт их мужийн Орхон-Туулын савын бэсрэг уулсын мужид, байгалийн бүс бүслүүрийн мужлалаар Туул –Тамирын голын дэд мужид харъяалагддаг, Хэнтийн нурууны сэжүүрийн зүүн хойноос баруун урагш тогтсон цувраа уулс бөгөөд хээрийн бүсрүү түрж орсон ойт хээрийн урд зах өвөрмөгц тогтоц бүхий үзэсгэлэнтэй нутаг юм. УИХ-ын 1993.11.12 ны өдрийн 83 дугаар тогтоолоор Хустайн нурууг байгалийн нөөц газрын зэрэглэлээр анх улсын тусгай хамгаалалтанд авч, 1998 онд зэрэглэлийг ахиулж, байгалийн цогцолборт газар болгосон. ХБЦГ нь Улаанбаатар хотоос баруун тийш 100 орчим км-т оршино.

 

Бидэнтэй холбогдож хамтран ажиллахыг хүсвэл