Ус

Ус

     Тус цогцолборт газрын өмнөт хилийн дагууд Монгол орны томоохон голуудын нэг болох Туул урсах ба энэ нь дулааны улиралд малчин өрхийн ундны усны үндсэн эх сурвалж болдог. Голлох нуруудын ам, хөндийгөөр Хөшөөт, Хадан ус, Уст, Тариат, Баян, Жаргалант, Урт, Өвөр мойлт, Алтганатын ус нэртэй жижиг горхи, булгууд байхаас гадна хур элбэгтэй жил түр зуурын гарцтай нэргүй урсацуудтай болох нь бий. Эдгээр усны гарц, урсац, талбай нь хангалттай хүрэлцээтэй бус учир цөөн хэдэн харзалдаг, арвитай булгуудаа түшиж малын төвлөрөл хэт ихэсдэг. Харин Баян, Жаргалант, Өвөр мойлт, Тариат, Хөшөөтийн усны эх орчим нь жилийн туршид байнгын урсацтай, зарим хэсэгтээ өвөлдөө харзалдаг нь зэрлэг амьтад, бугын усны эх сурвалж болно (Өлзийбаяр ба бусад, 2000; Даваа ба бусад, 2003).