Бүтэц, зохион байгуулалт

Бүтэц зохион байгуулалт

     ХБЦГ-ын хамгаалалтын захиргааны үүргийг “Хустайн цогцолборт газар” төв төрийн бус байгууллага гүйцэтгэдэг. “Хустай” төвийн эрх барих дээд байгууллага нь Монголын байгаль орчныг хамгаалах холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Голландын тахь хамгаалах сан, Хустайн байгалийн цогцолборт газрын Орчны бүсийн зөвлөлийн төлөөллөөс гадна бие даасан дарга бүхий “удирдах зөвлөл” юм. “Хустай” төв нь доорх албадаас бүрдэнэ.

  1. Санхүү, аж ахуйн алба
  2. Хамгаалалтын алба
  3. Судалгаа, сургалтын алба
  4. Аялал, жуулчлалын алба
  5. Орчны бүсийн алба

     Алба бүр хариуцсан менежертэй. Тэдгээр менежерүүдээс бүрдсэн “захирлын зөвлөл” тодорхой давтамжтайгаар хуралдаж, өдөр тутмын үйл ажиллагаагаа төлөвлөж байдаг. Мөн судалгаанд түшиглсэн хамгааллыг төлөвлөх, урт, удаан хугацааны хэтийн төлөвийг оновчтой зохион байгуулахад санал зөвлөмж, боловсруулах үүрэг бүхий “эрдмийн зөвлөл”-тэй. Энд Монгол улсын их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, Монгол улсын хөдөө аж ахуйн их сургууль, Монгол улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхий ба сорилийн биологийн хүрээлэн, Гео-экологийн хүрээлэн, Мал эмнэлэгийн хүрээлэнгийн урдаа барьдаг тэргүүлэх 12 эрдэмтэн байдаг.