Хэлний сонголт:   Mongolian English
Орчны бүсийн зөвлөл

ХБЦГ-ын орчны бүсэд Төв аймгийн Аргалант, Алтанбулаг, Баянхангай 3 сумын нутгаас 368.0 мянган га газар хамаарагддаг. Монгол улсын ТХГН-ын Орчны бүсийн тухай хуулийн дагуу ТХГН-т үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, байгаль хамгаалах үйл ажиллагаанд орон нутгийн иргэдийг өргөнөөр оролцуулах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах тэдний амьжиргааг дээшлүүлэх ажлыг оновчтой зохион байгуулахын тулд сум бүрт Орчны бүсийн зөвлөл, Хустай төвийн дэргэд нэгдсэн зөвлөл (ОБНЗ) байгуулан ажиллаж байна. ОБЗ нь 9-11, ОБНЗ нь сум бүрээс 7, ХБЦГ-ын хамгаалалтын захиргаанаас 4 бүгд 25 хүний бүрэлдэхүүнтэй. Зөвлөлүүд улирал тутам тогтмол хуралдаж орчны бүстэй холбоотой тал бүрийн асуудал мөн зээл тусламж олгох асуудлыг шийдвэрлэдэг. Зөвлөлүүдийн ажиллах журам боловсруулан баталж, мөрдөн ажиллаж байна.

 

ХЦГТөвд орчны бүс хариуцсан алба байдаг. Энэ албаны үүрэг нь

 

1. Оролцогч талуудыг чадваржуулах
2. Байгалийн нөөцийн менежментийг төлөвлөх, зохион байгуулах
3. Орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх
4. Малчдын орлого нэмэгдүүлэх арга хэмжээ боловсруулж, хэрэгжүүлэх
5. Сумдад дэмжлэг үзүүлэх
6. Бодлого, зөвлөмж боловсруулах
7. ХБЦГ-ын орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг (2006-2010 он) боловсруулж, Төв аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээр батлуулан мөрдөн ажиллаж байна. Хустай төв 2003-2008 онд Голландын Засгийн газрын буцалтгүй тусламжаар ХБЦГ-ын орчны бүсэд тогтвортой амьжиргаа хөгжүүлэх олон улсын төсөл хэрэгжүүлсэн.