сургалтын талаар

Бичсэн Super User on . Posted in Судалгаа

Сургалт

  1. Оюутны дадлага
  2. Магистрант, докторантын хээрийн судалгаа
  3. Ян Боуманы тэтгэлэгт ажилтан (бакалавр зэрэгтэй залуу судлаачдыг дэмжих, судалгааны ажлын дадлага олгох зорилготой)
  4. Мэргэжил дээшлүүлэх түр хугацааны сургалтууд
  5. Үндэсний болон олон улсын хэмжээний хурал, уулзалт-ярилцлага, семинар
  • Оюутны дадлага.

Дотоодын их, дээд сургуулиудаас дадлага хийсэн оюутан

Сургууль 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 Бүгд
МУИС 3 6 2 - 4 3 3 3 3 3 3 3 36
МУБИС 5 2 3 7 3 3 3 3 3 1 1 2 36
ХААИС - 1 3 3 2 3 3 3 3 - 1 1 23
ХТК - - - - - - 4 6 6 3 4 6 29
Бусад - - - - 1 1 6 7 8 2 1 1 27
ДҮН 8 9 8 10 10 10 19 22 23 9 10 13 151

Дадлага хийсэн гадаадын оюутнууд

Улс 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 Бүгд
АНУ - - - - - 3 - - - - - - 3
Англи - - - - - - 1 - 2 - - - 3
Бельги - - - - - - - - 1 - - 1 2
Голланд 2 - 2 3 - - 1 2 1 2 - 2 15
Франц - - - - - - - - 1 - - - 1
Япон - - - - - - - 1 - 2 3 4 10
Колумб - - - - - - - - - - - 1 1
Канад - - - - - - - - - - - 1 1
ДҮН 2 - 2 3 - 3 2 3 5 4 3 9 36
  • Магистрант досторантын хээрийн судалгаа

- ХБЦГ-т судалгаа хийж, МУИС-иас 3, МУБИС-иас 6, ХААИС- иас 3, бүгд 12 хүн боловсролын магистр зэрэг хамгаалсан

- Америкийн 1, Английн 1, Голландын 2, монголын 2 хүн ХБЦГ-т судалгаа хийж докторын зэрэг хамгаалсан

 

  1. 1.    Ян Боуманы тэтгэлэгт ажилтан

Голландын тахь хамгаалах сан 1998 оноос эхлэн жил бүр монголын нэг залуу судлаачид тахь сэргээн нутагшуулах ажлыг санаачлагч Ян Боуманы нэрэмжит тэтгэлэг олгон, тахийн биологи, экологи, этологийн асуудлаар судалгаа хийлгэж, энэ чиглэлээрээ магистрийн  зэрэг хамгаалах боломж олгож байна.

 

 Ян Боуманы нэрэмжит тэтгэлэг хүртсэн судлаачид

¹

Овог  нэр

Судалгааны сэдэв

Хугацаа

1

Д.Энхээ

Тахийн бэлчээрийн ургамлын идэмж

1998 - 1999

2

П. Ням Осор

Хустайд нутагшуулж буй тахийн экологи, этологийн зарим асуудлыг судалсан дүнгээс

1999 - 2000

3

Д.Болормаа

Сулласан тахийн сүргийн экологийн зарим судалгаа

2000 - 2001

4

Ж.Сэргэлэн

Тахийн азарган үрээний сүргийн зан авир

2001 - 2002

5

Э.Мөнхжаргал

ХБЦГ-т нутагшуулж буй тахь адууны экологийн зарим асуудал

2002 - 2003

6

О.Үүрийнтуяа

Тахийн шинэ сүргийн нутагшилт, унаганы зан төрх

2003 - 2004

7

Д. Нандинцэцэг

Тахийн тэжээлийн шимт чанар

2004 - 2005

8

П.Ганхуяг

Азарга үрээний сүрэг ба үржлийн сүргийн хоорондын харилцаа

2005 - 2006

9

Т.Батбаатар

Азарга үрээний сүрэг ба үржлийн сүргийн хоорондын харилцаа

2006-2007

10

Э.Энхбат

ХБЦГ-ын  ашигт ургамлын тархац, арви

2008-2009

 

2.  Мэргэжил дээшлүүлэх түр хугацааны сургалтууд

Байгууллагынхаа ажилтнуудын мэргэжлийг дээшлүүлэх, мэргэшүүлэх, мэргэжил олгох сургалтууд байнга зохион байгуулдаг. Тухайлбал зарим ажилтнаа тогооч, зөөгчийн мэргэжил олгох дамжаанд суралцуулснаас гадна байгаль хамгаалагчдад мэргэжил олгох,, гал түймэртэй тэмцэх, сэргийлэх, бие хамгаалах сургалтууд, судлаачдад үндсэн мэргэжлийн болон англи хэлний, компьютерийн сургалтууд, бусад ажилтнуудад хөтөчийн болон мэргэшүүлэх сургалтуудыг жил бүр зохион байгуулдаг.

 3. Зохион байгуулсан хурал, семинар

 

  • 1999   - Чонын экологи (ОУ)
  • 2001   - Тахь сэргээн нутагшуулахуй (ОУ)
  • 2002   - Усны шувууд (ОУ)
  • 2003   - Дэлхийн хүн ба нөөц газруудын Зүүн азийн бүсийн

            YIII бага хурал (ОУ)

  • 2004   - Азийн хулан адуу (ОУ)
  • 2005   - Туул голд : аюул аврал

                   Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх нь

  • 2006   - Байгаль орчны хяналт
  • 2007   - Ирээдүйрүү хийх аялал (ОУ)

 Хамтран ажилладаг байгууллагууд

Дотоодын :

  1. МУИС         www.num.edu.mn
  2. МУБИС      
  3. ХААИС
  4. Биологийн хүрээлэн
  5. Ботаникийн хүрээлэн
  6. Геоэкологийн хүрээлэн
  7. Ус, цаг уур орчны шинжилгээний газар

 Гадаадын :

  1. Голландын Элчин сайдын яам
  2. Голландын Тахь хамгаалах сан
  3. Голландын Вахенины их сургууль
  4. Японы Токиогийн их сургууль
  5. Японы Киотогийн их сургууль
  6. Японы Окаяамагийн их сургууль

 Цаашид хийхээр төлөвлөж буй сэдвүүд

  • Цаг уурын дулааралт экосистемд нөлөөлж буй нь
  • Халиун буганы экологи  
  • Саарал чонын байршил хөдөлгөөн
  • Ой нөхөн сэргээх
  • Талхлагдсан бэлчээр сэргээх
  • Хаягдсан тариалангийн талбайг малын бэлчээр болгох

 Эдгээр судалгаанд оролцохыг сонирхогч эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэд, судлаач, судалгааг санхүүжүүлэхийг хүсэгч хэн бүхэнтэй бид хамтран ажиллахад бэлэн байна.