Тусгай аялал

Бичсэн Super User on . Posted in Аялал жуулчлал

“Монголын говь” тусгай аялал

 Манай байгууллага өөрийн унаа, орчуулагчтайгаар Улаанбаатараас юмуу Хустай жуулчны баазаас доорх маршрутаар 7-10 хоногийн тусгай аялал зохионо.

  1. Сүм хөх бүрд. Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт талын бяцхан нууран дундах арал дээр Дулдуйтын Данзанравжаагийн санаачлан байгуулсан чулуун сүмийн хуучин тур. Эргэн тойронд нь өндөр ургасан сэгс шүранхайлан давалгаалж, усанд нь ангир нугас галуу хөвнө. Усан дундуур тавьсан нарийан зөргөөр сүмийн тур руу очно.
  2. Баян заг. Өмнөговь аймгийн Булган сумын нутагт байх Баян заг хэмээх газар нь заг, усан шар мод зэрэг бутлаг ургамалтай, улаан шавран эрэг ганга бүхий говь цөлийн төрхийг тод харуулсан газар
  3. Ёлын ам. Гурван сайхан ууланд цавчим ханан хавцлыг холбосон мөсөн тагт зуны аагим халуунд ч байж л байна. Доогуур нь уулын цэнгэг горхи харгин урсана.
  4. Хонгорын элс. Алтайн нурууны үргэлжлэл сүмбэр хөх уулсын хоорондох хөндийд баруун хойноос зүүн урагшаа 180 км үргэлжилсэн 5 км өргөн элсэн манхнууд. Алтан шаргал манхны ёроолоор ногоон зүлгэн дундуур бяцхан хөх горхи мурилзан урссан баян бүрд.
  5. Улаан цутгалан. Орхон голын энэхүү хүрхрээ нь моонголын үзэсгэлэнтэй газруудын нэг.
  6. Төвхөн хийд. Хөвчид уулын орой дээр барьсан энэхүү хийд нь манай түүх соёлын нэгэн нандин өв юм.
  7. Эрдэнэ зуу. Эртний Монгол улсын нийслэл Хар хорум хотын суурин дээр 1585 – 1782 онд байгуулагдсан, 108 суварга бүхий хэрмэн хана, 18 сүм дуган (Урьд 500-гаад барилгатай байсан). Эрдэнэ зуу нь монголын уламжлалт хот байгуулалтын дагуу баригдсан цорын ганц хийд юм.
  8. Элсэн тасархай. Уул, тал, ус гол, элс хосолсон сонин газар.
  9. ХБЦГ.

 

Энэ маршрутаар 1600-2000 км аялана.